Нийгмийн
Баянгол дүүрэгт гэр шатаж нэг иргэний толгой, нуруу түлэгджээ
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын аврах 10-р ангид иржээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид таван км зам туулан найман минутад очсон байна.
Очиход Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /50 настай, эрэгтэй/ толгой, нурууны хэсгээр түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.