БЗД: Орон нутгаас ногоо борлуулдаг иргэдээ дэмжиж, талбай гаргаж өгөхөөр болжээ

Орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ногоогоо борлуулагчид ихэвчлэн ил задгай, зам дагуу наймаагаа эрхэлдэг. Энэ байдлыг халахаар БЗД-ийн Засаг дарга Н.Баянмөнх хэлэхдээ,
“Ногоо тарьж, борлуулдаг бичил бизнес эрхлэгчдийг Баянзүрх дүүрэг дэмжинэ. Өөрсдийн тарьсан ногооныхоо үр шимийг хүртэж, иргэдэд шинэ, эко хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг орон нутгийн худалдаачдыг дэмжиж, худалдаагаа явуулахад саад бэрхшээлтэй тулгаруулахгүйн тулд дүүргийн хэд хэдэн байршилд худалдаагаа эрхлэхэд таатай орчин, талбайг гаргаж өгөхөөр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Маргааш буюу 08-р сарын 16-нд аль байршилд, яаж холбогдож ногоо, хүнсээ борлуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно. Цар тахлын хүнд цаг үед бид ААН, ЖДҮ эрхлэгчдээ дэмжиж байж сайхан цагийг хамтдаа угтаж чадна. Хааж боож, хөөж биш хамтарч, ойлголцож чадаж байж бид өмнөө тулгарсан асуудлуудыг хамтдаа шийдэх болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь ногооны худ�##�даачид Уб-ын үнэ-ээс хямд худ�##�дв�##� ногоо нь хаана ч хурдан зарагдана. Гэвч ногооны худ�##�даачид хотын үнэ ийм байдаг гээд Миний дэлгүүртэй адил үнээр л зарж байгаа л даа..
zaaval helvvljiij hudulhiimaa todorhoi yuman deer
Агуу юм энгийнээс
Bayrmunkh sh dee hariutslagagui ym bee