ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Түймрийн дараа Турк улсад үерийн аюул нүүрлэв

Турк улсын хойд мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас үерлэж, 40 хүн амиа алдсан гэх мэдээллийг тус улсын “Анадолу” /Anadolu/ агентлаг мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор, хоёр мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Албан бус мэдээллээр, 300 гаруй хүн ор сураггүй алга болсон аж. Үерийн улмаас таван ч гүүр нурж, зам талбай хаагдаж, хэд хэдэн суурин газар тог цахилгаангүй болов.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр ихэнхи амралт, зугаалгын газрууд байрладаг Туркийн өмнөд мужуудад ойн түймэр гарч эхэлсэн. Тус түймрийн тавьсан гэх хариуцлагыг Курдистаны Ажилчдын Намын дэргэдэх “Галын үрс” гэх бүлэглэл хүлээсэн. Гал түймрийн улмаас есөн хүн амиа алдсан. Өнгөрсөн долоо хоногт Туркийн эрх баригчид түймрийг унтраасан хэмээнэ мэдэгдэв.

Гэсэн ч, залгуулаад ийнхүү үер усны аюул нүүрлэж одоо тус улсад нөхцөл байдал тун ч хэцүү байна.

Өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын шинжээчдийн баг Дэлхийн уур амьсгалын талаарх тайланг гаргасан. Тайланд шинжээчид өнгөрсөн таван жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жил байсан бөгөөд Дэлхийн дулаарлын улмаас байгалийн гамшиг давтамжтай давтагдах болно гэжээ. Уур амьсгалын олон өөрчлөлтийг зогсоох боломжгүй боловч хэрэв та утааны түвшинг одооноос бууруулж эхэлбэл дулаарлыг удаашруулах боломжтой хэмээн мэргэжилтнүүд анхааруулан онцоллоо.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button