СПОРТ

Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар наадамчин олноосоо уучлал гуйлаа

Өнгөрсөн жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь допинг илэрсэн билээ.

Тодруулбал, улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн билээ. Тухайн үед Н.Батсуурь аварга олон тмүнээсээ уучлал гуйж, хэвлэлийн хурал хийж байв.

Тэгвэл Р.Пүрэвдагва арслан, харцага Б.Бат-Орших нар өнөөдөр Хүй долоон худагт эхэлсэн баяр наадамд зориулсан 512 бөхийн барилдааны үеэр наадамчин олноосоо уучлал гуйжээ.

Тэрбээр өнгөрсөн жил допинг илэрсэн талаараа ярихдаа “ Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа. Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна. Гэмшиж байна. Хориотой эмийн жагсаалт нь өөрчлөгддөг ч юм уу, би энд алдсан л байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” хэмээж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-08-16 16:48

MUUHAN JUJIGCHIDEES DEER JUJEGCHID SHUU ED NAR

Зочин
Зочин
2021-08-16 22:13

Үлгэр яриад яахав. Мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй

Зочин
Зочин
2021-08-16 22:55

Худлаа хуцаад, чаддаг юм бол чөлөөт самбо жудогоор барилдаад тив дэлхий олимпод оролцоод сайхан амьдарч болно шүү дээ, даанч та нар чадахгүй л дээ. Ичмээр гутамшиг гахайнууд, газар тари�##�ан, м�##� хариул...

Холбоотой мэдээ

Back to top button