ДЭЛХИЙ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралджээ

НҮБ-ийн аюулгүйн зөвлөл Афганистан дахь нөхцөл байдлын талаар яаралтай хуралдсан байна. “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны нийслэл Кабул хот руу ням гарагт эсэргүүцэлтэй тулахгүйгээр нэвтэрсэн байна.
Ингэхдээ Засгийн газрын байруудыг хяналтдаа авсан аж. Мөн Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани улсаа орхин зугтсан байна. Харин “Талибан”-чууд нийслэлийг ойрын хэдэн цагт бүрэн хяналтдаа авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.