С.Мөнхбат: Э.Оюунболд жудаггүй байна

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.
Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.
Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.
Энэ талаар улсын аварга С.Мөнхбат хэлэхдээ “Энэ наадамд шударга бус зүйл гарч байгаа учраас бөхчүүд эсэргүүцэж байна. Гурван шатны шүүхийн тогтоол гарчихаад байхад, Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байхад Э.Оюунболд ирж аварга цолтой барилдаж байгаа нь жудаггүй байна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийн нь буруу юу байх вэ. Мөнхбат аварга арай л буруу хэлж байна.
Дөрвөдүүд хойшоо суу..
Мөнхбат аварга цолоо хамгаалчах дараа нь олон юм хуц
чи бол оюунболдтойгоо ижил унхтагүй амьтан
С.Мөнхбат өөрөө допингчин
Залуу сайхан байгаа дээр нь битгий ингэж жалга довны үзэл гаргаж шахаж хавчиж байгаач. Арчаагүй юм, айгаагүй бол барилдаад аль хүрэхээ л үзчихээч. Өөрөө жудагтай бай
Сэргээшийн эсрэг үндэсний төвийн дарга Увсын Насанбат болон бусад нэр бүхий эмч нар сорьц сольсон асуудлаар АТГ дээр шалгагдаж байгаа. Учрыг нь олоогүй байж улс даяараа л энэ муу хүүхдийг мөн ч их боорлох юм.
Манай увсын хэдээс сэргээш илрэхгүй . Харин сэргээш допинг хэрэглээд хороо тайлах болон хорны ерөндөг илэрдэг. Хөх ургалт зогсоох , зүрхний хэм алдагдал зогсоох эм хэрэглэсэн. Даан ч допингийн жагсаалтанд орсныг мэдээгүй. Японы сумод байсан Увсын гаралтай хэд сэргээш их шахсан даа Батсуурь Бүрэнтөгс Баторших нарт.
Төрийн шийдвэрээс илүү эрх мэдэл гаргах гээд бна уу даа энэ хэдэн харьсан аваргууд. Хүн чадлаараа дийлэхээ байчихаад хэл амаараа дийлдэг болох гээд үзчих шиг. Шийтгэлийн хугацаа нь дуусчихсан хүн барилдахгүй яах юм. Мөнхбат аварга жудагтай . Тэрнийг нь мэдэж бна. Ахиад нэг сайхан жудаг гаргаад заа ахын дүү ахиад энэ муухай зүйлийг хэрэглэж ард түмнээ битгий хуураарай гээд л хэлчихэд болноо доо. Харин тэр Батсуурь суурь бол цаашаа ш дээ. Тэрэнд жудаг гэж түй ч байхгүй. Тэр чигтээ зайлаасай.
Бөх нь хүчний 4 допингтой улстөрчид нь толгойдоо допингтой/сэлэм эргүүлэх,попроо/ энэ хэнтий нутгийнхан арай арай
Нөгөө кинонд гардаг Ноёны бөх гэдэг оюунболд болждээ..дэндүү шударга биш байнаа.олон бөх авсан цолоо хураалгаж эрхээ хасуулж байсан.
Viagra Farmaco Da Banco
Wirkeintritt Levitra
Gogetpills
cialis x20g
Acheter Levitra En Fr
Cialis Generique Information
All Natural Antibiotic Amoxicillin
Forum Viagra Pour Fille
Comprar Viagra Con Mastercard