ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Мухаммед Наим: Афганистаны дайн үүгээр дуусгавар болж байна

Афганистанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн улс орнуудын дипломатчид болон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж буй цэргийн нисэх онгоцууд мягмар гараг /2021.08.17/-ийн өглөө буюу өнөөдөр Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлаас нисч эхэлсэн талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.

Өмнө нь, Пентагон орон нутгийн цагаар 15:35 цагт даваа гариг /2021.08.16/-т ажил зогссоны дараа нисэх онгоцны буудал анхны цэргийн нисэх онгоцыг хүлээн авсан талаар мэдээлсэн.

Кабул хотын нисэх онгоцны буудал дахь эх сурвалжийн “Ройтерз” агентлагт хэлэхдээ, нислэгийн зурвасыг хүмүүсээс чөлөөлж, цэргийн нисэх онгоцууд хөөрч эхэлсэн гэв.

Гэсэн ч, “Нислэгийн Радар” вэбсайтын мэдээллээс харахад, дээрхи мэдэгдлийг хүлээн авах үед Кабул хотын дээгүүр агаарын орон зайд ямар ч нисэх онгоц байгаагүй гэсэн тайлбар хийжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Афганистан дахь нөхцөл байдал улам хурцдаж, талибанчууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн. Ням гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон эх сурвалжууд “Талибан” хөдөлгөөний босогчид хилийн бүх боомтыг хяналтандаа авсан гэж мэдээлсэн.

Мөн ням гарагийн орой зэвсэгт этгээдүүд нийслэл Кабулд орж, Ерөнхийлөгчийн ордныг хяналтандаа авсан ч гэж мэдээлэв. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдэхдээ, нөхцөл байдлыг улам хурцдуулж, гал дээр тос нэмэхээс урьдчилан сэргийлэх үүднээс эх орноосоо гарсан хэмээн мэдэгдлээ.

Өчигдөр /2021.08.16/ даваа гарагийн шөнө “Талибан” хөдөлгөөний улс төр хариуцсан албаны албан ёсны төлөөлөгч Мухаммед Наим хэлэхдээ, Афганистаны дайн үүгээр дуусгавар болж байгаа, тиймээс тус улсад засаглалын шинэ хэлбэр ойрын ирээдүйд тодорхой болно гэлээ.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
8 сар 17, 2021 13:28

энэ улс үгүй болж байж л дайн дуусна даа

Зочин
Зочин
8 сар 17, 2021 13:45

Хар тамхины тари�##�ан эрхлэж, дэлхий даяар тараахгүй л бол хэн төр барих нь тэдний асууд�##�

where to buy cialis online forum
where to buy cialis online forum
11 сар 2, 2021 00:05

Amoxicillin 500mg Walmart Prices

Viagra
Viagra
11 сар 3, 2021 07:39

Lavitra Purchase Online

Propecia
Propecia
11 сар 4, 2021 12:48

Canadian Pharmacy Levetra

prednisone,purchase online
prednisone,purchase online
11 сар 13, 2021 04:26

Levitra Generique Achat

Priligy
Priligy
11 сар 14, 2021 15:38

Kamagra Shop

gabapentin high
gabapentin high
12 сар 5, 2021 10:26

comprar cialis gibraltar

plaquenil dosage
plaquenil dosage
12 сар 7, 2021 19:24

Mexican Pharmacies Shipping To Usa

neurontin 300
neurontin 300
12 сар 9, 2021 07:41

Can Keflex Cure Syphilis

Холбоотой мэдээ

Back to top button