НИЙГЭМ

Баянзүрх дүүргээс явган хүний зам хаахгүй байхыг ААН-үүдээс хүслээ

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 19-р хороо Цайз захын орчимд зам дагуу бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр дүүрэг орон нутгийн зүгээс бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хааж үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ.  Учир нь тус хэсэгт аж ахуй нэгжүүд явган хүний замыг хааж, худалдаа эрхэлж байгаа. Энэ нь иргэд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлэх болно гэсэн юм. Бизнес эрхлэгчид ч энэхүү саналыг хүлээн авсан, явган хүний замыг чөлөөлж, цаашлаад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зам, талбайгаа тохижуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-08-17 16:03

Зөв л юм ярьж шаардаж байна даа засаг дарга Баярмөнх

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x