ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Аляскад гурван галт уул нэгэн зэрэг дэлбэрч эхлэв

Аляскад байрладаг Алеутийн арлуудын сүлжээнд багтдаг гурван галт уулс нэгэн зэрэг дэлбэрч эхлэв. Энэ нь дөнгөж эхлэл бөгөөд цаашид мөн дахин хоёр ч галт уул идэвхжих магадлалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ.

Аляскад хамгийн сүүлд долоон жилийн өмнө галт уулын дэлбэрэлт бүртгэгдэж байсан талаар мэргэжилтнүүд дурсав. Энэ талаар “Science Alert” агентлаг мэдээлэв.

Галт уулын идэвхжил хараахан хохирол учруулаагүй байгаа хэдий ч бүх зүйл нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж ч магадгүй эрсдэл байгаа аж. Одоогийн байдлаар тус бүс нутаг дахь галт уулс аюулын улбар шар түвшинд байна. Улбар шар түвшин гэдэг нь дэлбэрэлтийн улмаас үнс хамгийн бага хэмжээгээр ялгарч байгаа гэсэн үг. Үүний зэрэгцээ “Большой Ситкин” гэх уулнаас мөн халуун лаав урсаж эхэлсэн нь олон эрдэмтдийн сэтгэлийг түгшээж эхлэв.

“Семисопочный” гэх галт уулын хувьд хүчтэй газар хөдлөлтийн идэвхжил үзүүлсэн бөгөөд дараа нь хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ.

Ийм галт уулын идэвхжил энэ бүс нутагт элбэг тохиолддог ажээ. Алеутийн арлууд гэдэг нь Номхон далай, Хойд Америкийн тектоник хавтангууд байрших хилийн зааг дээр орших галт уулын гинжин цувааг хэлнэ.

Ихэнхдээ дэлбэрэлтийн үеэр ойролцоох галт уулс ч идэвхждэг боловч чухам ямар шалтгааны улмаас ийм зүйлс болдогийг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Өмнөх түүхийг сөхвөл, 1996 онд бараг 870 км-ийн хэмжээтэй нуман хэлбэртэй дэлбэрэлт болж байсан ба олон шинжээчид үүнийг санамсаргүй тохиолдол биш гэж үздэг.

(Эх сурвалж: novostiplaneta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button