ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Израйлийн хойд хэсэгт түймэр гарч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэв

Израйль улсад гал түймрийн аюул нүүрлээд байна. Түймэр өнгөрсөн ням гараг /2021.08.15/-т Иерусалим хотын баруун хэсэгт орших ой модтой газарт гарч эхэлсэн гэж тус улсын “Кан” радио станцаас мэдээлэв.

Зургаан жижиг суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсан ба гал унтраах ангиуд болон гал унтраах арав гаруй онгоцыг түймрийг унтраахад илгээжээ. Түүнчлэн, түймрийн улмаас зэргэлдээх хотуудын зам хаагдсанаар хурдны замд түгжрэл үүссэн гэх мэдээлэл байна.

Израйлийн Засгийн газар түймрийг унтраахад яаралтай тусламж үзүүлэхийг хүсч, хэд хэдэн улс оронд хандсан байна. Одоогийн байдлаар Грек, Кипр, Йордан улсаас гал унтраах онгоц, нисдэг тэрэг ирүүлэх төлөвтэй байна. Мөн, Турк улс Израйлийн гал сөнөөгчдөд туслах онгоц илгээхээ мэдэгдсэн аж.

Сүүлийн хэдэн цагт салхины хурд мэдэгдэхүйц буурч, чийгшлийн түвшин нэмэгдсэн нь түймрийг унтраахад тусалж байгааг гал түймэртэй тэмцэх хэлтэс онцлов.

Үүний зэрэгцээ, гал унтраах албаны дарга Дади Симхи хэлэхдээ, түймрийг унтраахад дахиад хэдэн өдөр шаардлагатай. Израйлийн бүх дүүргийн гал сөнөөгчдийг дайчлахаар болсон хэмээв. Мөн цагдаагийн байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ.

Ноф-ха-Галиль гэх хотын ойролцоо гарсан түймрийн улмаас зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг хяналтандаа авахаар ажиллаж байна. Хотын захад амьдардаг оршин суугчдыг гэрээсээ гарахыг анхааруулж эхэлжээ.  

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button