СПОРТ

Баянхонгорчууд М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэв

Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон хосгүй амжилт, хоёр дахь олимпын наадамдаа оролцсон залуу жүдоч Ц.Цогтбаатар нарын олимпын медаль хүртсэн онцгой амжилтыг төрсөн нутгийнхан нь урамшуулж, орон сууцаар мялаалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан  тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл  үзүүлсэн бөгөөд МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна.

Мөн УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт гурван өрөө орон сууц бэлэглэлээ.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж,  үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер”, “Ханбогд кашмер” компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 12:52

улсаас татаас авдаг аймагууд болиорой

эмч, сувилагч нарт өгөх хэрэгтэй
эмч, сувилагч нарт өгөх хэрэгтэй
2021-08-18 12:57

Олимпын аваргууд яах вэ, нас з�##�уу байна, зар сурт�##�чилгаанд тоглоод эсвэл дахин дэлхийн аварга энэ тэр болоод байрны мөнгө олж болно шдээ, харин яг одоо үед хамгийн хэцүү үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч нарт өгч шагнаач. эсвэл хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг, дасг�##�жуулдаг багш нарт өгөөч. тэд чинь орлого багатай хирнээ бусадын төлөө хичээнгүйлэн ажилласанд нь өгдөг болчихвол. Спортынхонд баярлаж байна лдаа. бусдыг баярлуулж, баяр хөөр бэлэглэж байгаад. гэхдээ тэд одоо орлого олох боломжтой шүү дээ. сар бүр улсаас ц�##�ин авна. бага орлоготой, их ажилтайгаа дэмжиж байв�##� илүү хүнлэг энэрэнгүй нийгэм бүрдүүлүүлэхэд хэрэгтэй шүү дээ. баян ч бай ядуу ч бай бүгд л нэг нийгэмд ажиллаж хамтдаа амьдарна. тйимээс орчиноо өөрчлөе гэвэл хийж бүтээдэг, нийтэд үйлчилдэг боловсролын бага орлоготой эмч, сувилагч, багш нарыг л дэмжих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button