СПОРТ

Улсын харцага Ө.Бат-Өлзийг Ховд бөхийн дэвжээ 10 сая төгрөгөөр шагнажээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болсон.

Ес даван түрүүлсэн, зургаа даван шөвгөрсөн чансаатай бөхчүүддээ Ховд бөхийн дэвжээ хүндэтгэл үзүүлж, Нутгийн ах Асиан сити ХХК-ийн ерөнхий захирал А.Баянмөнх түрүү бөхийг 10,000,000 төгрөгөөр, зургаа давсан 3 бөхийг тус бүр 3,000,000 төгрөг, Ховд аймгийн наадмын түрүү бөхийг 1,500,000 төгрөгөөр урамшуулсан байна.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон. Тус барилдаанд Улсын харцага Ө.Бат-Өлзий Аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button