ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Илон Маск нэг өдрийн дотор 7 тэрбум доллараа алдав

Америкийн тэрбумтан, “Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск ердөө нэгхэн өдрийн дотор бараг долоон тэрбум америк доллараа алдаж, “Форбс” /Forbes/ сэтгүүлийн Дэлхийн толгой баячуудын жагсаалтаас хэдэн шатаар доошлов.

2021 оны эхээр тэрбумтны хөрөнгийн хэмжээ 189,7 тэрбум америк долларт хүрснээр Дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний хөрөнгө улам бүр л багассаар л байгаа юм. Эхэндээ 186,8 тэрбум америк доллар болтлоо буурав.

Наймдугаар сарын 16-ны Даваа гарагт тэрбумтны хөрөнгө 4,3 хувиар буурав. Одоо түүний хөрөнгө 179,9 тэрбум америк доллар болсон.

Тиймээс, тэрбумтан Илон Маск ийнхүү “Форбес” сэтгүүлийн баячуудын тэргүүн эгнээний жагсаалтаас аажим аажмаар доошилсоор байгаа аж. Өнөөдрийн байдлаар тэр тус жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэллээ.

Илон Маскийн хөрөнгө чинээ, рейтинг буурч байгааг АНУ-ын Тээврийн Хэрэгслийн Аюулгүй Байдлын Холбооны зохицуулагчийн дүгнэснээр судалгаагаар “Tesla” компаниас автомашинд нэмэлтээр автопилот буюу автомат удирдлага суурилуулж эхэлсэнтэй холбоотой гэв. Автопилот суурилуулсан тэдгээр машинуудын ихэнхи нь осол аваарт орж, олон хүн бэртэж гэмтэн, амь насаа хүртэл алдсан хэрэг гарсан юм.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button