Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

Шинэ Зеланд: Коронавирусийн нэг тохиолдлын улмаас хөл хорио тогтоов

Шинэ Зеландад супермаркетад лангуунууд хоосорч, онлайн худалдааны сайтууд дампуурч, хүмүүс талх, ариун цэврийн цаасыг юу ч үлдээлгүй бүгдийг нь худалдан авч хэллээ. Энэ бүхэн тус улсад гурав хоногийн хөл хорио тогтоох болсонтой холбоотой. Тиймээс хүмүүс хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг нөөцлөх болов. Энэ талаар “New Zealand Herald” сонин мэдээлэв.

Тус улсын Засгийн газар коронавируст халдварын нэг тохиолдол бүтгэгдсэн тул ийнхүү бүрэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны хэлснээр, энэ шийдвэр нь коронавирусийн халдварыг зогсоох цорын ганц боломж хэмээв. Одоо улс даяар шинэ зеландчууд гурван хоног огт гэрээсээ гаралгүй хөл хорионд байхаар боллоо. Халдварын тохиолдол илэрсэн гэх хүн Окланд болон Кормандел хотуудад байсан болохоор эдгээр хоёр хотын оршин суугчдын хувьд долоо хоногийн турш тусгаарлалтад байж, ажиглалт хийх аж.  

Орон нутгийн эрх баригчид хүмүүсийг дэлгүүр хоршоо орж гарахдаа заавал амны хаалт зүүж, хүн хоорондын зайг ягштал баримтлахыг сануулсаар байгаа юм. Хөл хорио тогтоох болсноор олон супермаркетуудад ариун цэврийн цаас болон бусад бараа бүтээгдэхүүний нөөц дуусаад байгаа гэсэн мэдээ байна.

Наймдугаар сарын 12-нд Австралийн нийслэл Канберра хотод дөрвөн хүн “COVID-19”-ийн халдвартай гэдэг нь шинжилгээгээр батлагдсан тул мөн долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоох болсон юм.

(Эх сурвалж: nzherald)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x