Инфляц болон эдийн засгийн дарамтын улмаас Шинэ Зеландад ажилгүйдэл 11 жилийн дээд түвшинд хүрчээ
Шинэ Зеланд улсад энэ жилийн гуравдугаар улиралд ажилгүйдлийн түвшин сүүлийн 11 жил үзэгдээгүй дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал инфляц болон эдийн засгийн дарамтын улмаас ажилгүйдэл ийм өндөр түвшинд хүрсэн байна. Дахин төрийн эрхийг барихаар зорьж буй тус улсын Ерөнхий сайд Кристофер Луксоны хувьд ажилгүйдэл томоохон сорилт болон хувирлаа.
Өнөөдөр /2026.11.04/ Шинэ Зеландын Статистикийн газраас гаргасан тоо баримтыг харвал, есдүгээр сар хүртэлх гурван сард ажилгүйдэл 5.7 хувь болжээ. Харин гурваас зургаадугаар сарын хооронд ажилгүйдэл 5.5 хувь байсан юм. Бямба гарагт /2026.11.07/ шинэ зеландчууд парламентын сонгууль өгнө. “Ispos” фирмийн явуулсан санал асуулгаас харвал тус улсын иргэд инфляц болон амьжиргааны зардлын дарамтыг хамгийн чухалчилж үзэж байгаа аж. Ийм учир Луксоны засгийн газар явуулж буй бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг сэргээж, амьжиргааны зардлын дарамтыг хөнгөлж чадна гэдгийг харуулах шаардлагатай тулгараад байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.