ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд Афганистанд ардчилал тогтоохоос татгалзлаа

Талибанчууд Афганистанд ардчилал тогтоохгүй гэж тус хөдөлгөөний өндөр албан тушаалын гишүүдийн нэг Вахидулла Хашими “Ройтерз” /Reuters/ агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр, тус улсад ардчиллын үндэс суурь байхгүй. Тиймээс,  шариатын хууль гэсэн улс төрийн системийн цорын ганц төрөл үйлчилнэ хэмээгээд, Афганистаныг “Талибан” хөдөлгөөний эрх баригчдын зөвлөл удирдаж болно, харин Хайбатулла Ахундзада дээд удирдагч хэвээр байх болно гэж тайлбарлав.

Түүнчлэн, энэ долоо хоногийн сүүлээр “Талибан” хөдөлгөөний удирдагчдын уулзалт болж, Засгийн газрын асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ.

Нэмж дурьдахад, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн хэлснээр, тэд Үндэсний шинэ хүчнүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа гэх ба хэрэв хүсвэл Засгийн газрын цэргүүд өөрсдөө хүсвэл түүний бүрэлдэхүүнд орж болно гэсэн юм. Учир нь, тэд барууны орнуудад сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн тул тэд буцаж ирэн өөр өөрсдийн байр сууринд нь оруулахын тулд Талибанчууд тэдэнтэй хэлэлцээр хийнэ гэж онцлов.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button