ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Eminem мафийн тухай цуврал кинонд дүр бүтээнэ

Америкийн алдарт реппер Eminem кино урлагт эргэн ирэв. “50 Cent”-ийн бүтээсэн мафийн тухай цуврал кинонд Холбооны Мөрдөх Товчооны мэдээлэгчийн дүрийг бүтээхээр боллоо. “50 Cent” энэ талаар өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Кино зохиолд дурьдсанаар Эминем Рик Верши хэмээх Холбооны Мөрдөх Товчооны нууц мэдээллийн ажилтны дүрд тоглох аж. Эхэндээ нууц ажилтан байснаа сүүлд нь тэрээр өөрөө хар тамхины наймаачин болж, эцэст нь баривчлагддаг юм байна.

Энэ түүх нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн бөгөөд хууль бус бодисын наймаа, мөнгө угаах гэмт хэргийн үйл ажиллагаа явуулж байсан “Black Mafia Family” бүлгэмд зориулсан аж. Тус бүлэг нь 90-ээд оны сүүлээр Детройт хотод бий болсон гэмт хэргийн бүлгэм 2000 он гэхэд бүх муж даяар хар тамхины наймааны сүлжээг  бий болгосон түүхтэй.

Хэдэн жилийн өмнө Рик Вершигийн тухай өгүүлсэн кино бүтээл аль хэдийн гарч байсан юм. Тэр бол Мэттью МакКонахигийн тоглосон “Цагаан арьст залуу Рик” нэртэй кино.

Eminem бол дэлхийн хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг бөгөөд 2000-аад оны шилдэг борлуулалттай дуучин. “Rolling Stone” сэтгүүлээс түүнийг “Хип-хопын Хаан” хэмээн өргөмжилсөн. Тэрээр бараг 20 жилийн өмнө “Найман миль” /Eight Miles/ кинонд анхны дүрээ бүтээж, кино урлагт өөрийн гэсэн орон зайг бүтээсэн.

(Эх сурвалж: rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button