ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибаныг эсэргүүцэгчид АНУ болон Барууны орнуудаас зэвсгийн тусламж хүсэв

“Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэгчид тус улсад засгийн эрх мэдлийг булаан авсан Талибанчуудын эсрэг тэмцэхийн тулд зэр зэвсэг, техникийн тусламж үзүүлэхийг АНУ болон Барууны улс орнуудаас хүссэн байна.

“Бидэнд илүү их зэвсэг, илүү их сум, илүү их тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Америк ба түүний ардчилсан холбоотнууд зөвхөн афганчуудтай терроризмын эсрэг нийтэд нь тэмцээд байгаа юм биш. Бидэнд урт хугацааны үзэл санаа, тэмцлийн түүхэн замнал бий. Эрх чөлөөний төлөөх үйлсэд туслахад та нарт чадах зүйл их байна. Та бүхэн бол бидэнд үлдсэн цорын ганц найдвар” хэмээн одоогоор Талибанчуудын хяналтанд ороогүй байгаа Панджшир мужид байгаа “Талибан” хөдөлгөөнийхнийг эсэргүүцэгчдийн хүчнүүдийг удирдаж буй Ахмад Масуд “Вашингтон Пост” /The ​​Washington Post/ сонинд нийтэлжээ.

Ахмад Масуд нь “Умард эвсэл”-ийн удирдагч Ахмад Шах Масудын төрсөн хүү бөгөөд Ахмад Шах Масуд мөн л “Талибан” хөдөлгөөнийг эсэргүүцэж байсан ба “Аль-Каида”-гийнхны гарт амиа алдсан юм.

Ахмад Масуд хэлэхдээ түүний цэргүүд дээр Афганистаны Дэд ерөнхийлөгч асан Амрулла Салех, тусгай хүчнийхэн, Афганистаны тусгай хүчний командлагчдаа Талибанчуудад бууж өгөхөд нь эсэргүүцсэн хүмүүс нэгдсэн гэнэ.

Масуд хэлэхдээ, тэдэнд зэр зэвсэг, сумны нөөц тодорхой хэмжээгээр байсан ба тэд эцгийнхээ амьд байх үеэс л тэвчээртэйгээр цуглуулсан, учир нь бид ийм өдөр ирэхийг мэдэж байсан” гэлээ.

Тэрбээр өөрийн дайчдын хамтаар “Афганистаны эрх чөлөөний сүүлчийн бэхлэлт хэмээн үзэж Панджширыг эцсээ хүртэл хамгаална. Гэсэн ч, энэ бүхэн хангалтгүй. Хэрэв Талибанчууд дайрвал ширүүн тулаан өрнөх нь дамжиггүй. Тийм тохиолдолд бидэнд байгаа цэргийн хүн хүч, зэр зэвсгийн хувьд материал техникийн хангамж хүрэлцэхгүй. Өрнөдөд байгаа бидний найз нөхөд, түншүүд цаг алдалгүй бидэнд зэвсгийн нийлүүлэлт хийхгүй бол бидний нөөц түргэн дуусна” гэлээ. “Талибан бол зөвхөн Афганистаны ард түмний асуудал биш. Талибанчуудын хяналтанд орсноор Афганистан нь хэт даврагч исламистуудын террорист төв болох нь гарцаагүй. Тэгснээр, энд дахин ардчиллын эсрэг төлөвлөгөө боловсруулагдах болно” гэж дахин онцлов.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button