ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дональд Трамп 2024 онд болох сонгуульд америкчуудыг баярлуулахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд америкчуудыг баярлуулахаа амлав.

Гэсэн ч, тэрбээр сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөгөө дэлгэхгүй хэмээн мэдэгдсэн.

Д.Трамп “Фокс Ньюс” /Fox News/ сувагт өгсөн ярилцлагадаа “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хуулийн хувьд нарийн төвөгтэй, үнэхээр тэнэг байдаг тул би үүнтэй холбоотой асуултанд хариулж чадахгүй байна. Гэсэн ч, би нэг зүйлийг хэлмээр байна. Та нар сэтгэл хангалуун байх болно, бидний олон нөхөд баяртай байх болно” гэлээ.

“Хүмүүс минь, та нар аз жаргалтай байх болно. Учир нь, би энэ улсдаа хайртай. Би юу болж байгааг ажиглахыг үзэн яддаг” гэв.  

Трампаас ирэх 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийх нь талаар удаа дараа асуусан ч тэрбээр мөн л тодорхой хариулт өгөөгүй юм.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button