С.Батцэцэг: Зодог тайлах талаар бодож амжаагүй байгаа шүү

МУГТ С.Батцэцэг өөрийн амжилт, амжилт гаргахад ямар саад бэрхшээл давж туулсан талаараа сошиал хуудастаа бичжээ.
Тэрбээр "2012 оны Олимпын наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн аваргын аваргын алт, 2013 оны Дэлхийн аваргын мөнгө, 2015 оны Дэлхийн аваргын алт, 2019 оны Дэлхийн аваргын хүрэл.
Энэ медалиудыг авахад маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хүсэл зорилго шингэсэн байдаг юм. 2009 оноос Лхагвын Чинбат гэдэг хүн МЧБХ-ны ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар Д.Дагвадорж Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй олон дэд ерөнхийлөгч байсан.
Энэ хүмүүс тамирчдын ахуй амьдрал бэлтгэл хийх нөцөл бололцоо гээд бүхий л зүйл дээр анхаарч хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байдаг.
Б.Батбаяр багш шигшээ багийн ахлах дасгуулагчийн ажлыг хэн ч дахиад над шиг хийж чадахгүй гэдгийг харуулсан тамирчин болгондоо сэтгэл гаргаж чадсан таньд баярлалаа. Боломж байдаг бол дахиад ахлах хийгээсэй. Баг хамт олон бэлтгэл хангагчид найз нөхөд та нар минь түшиг тулгуур шүү. Боломж байдаг бол дахиад ахлах хийгээсэй. Дурдагдаагүй олон хүмүүс энэ амжилтын ард байгаа шүү.
Та бүхэндээ маш их баярлалаа.
Олон жилийн хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл, уналт босолтын ард гарч энэ хүртэл явахдаа их олон зүйлийг ойлгож мэдэж авлаа.
Дэвжээнд гарч барилдаад, буух хүртэл юу болж, юу тохиолддог болохыг, хэн ч мэдэхгүй. Тэр болж буй бүхнийг надаас өөр хэн ч мэдэхгүй ээ. Хамгийн ойрхон хамт унаж босдог хүн бол хань маань байдаг. Чамдаа хамгийн түрүүнд баярлалаа.
Тусгайлан талархах хүн бол өвөөгийн маань оронд өвөө, аавын минь оронд аав, болж яваа хайрт багш Зэвэгийн Дүвчин. Та бол энгүй авьяастай багш дасгалжуулагч хүн шүү. Бөхөд анх хөл тавиад Д.Дондов гэж хүний шавь болсон. Та бол миний амжилтын үндэс суурь юм шүү.
Жич зодог тайлах талаар бодож амжаагүй байгаа шүү” гэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Залуу үеээ бодмоор.
Chi odoo bolnoo zaluu uydee zaigaa tawi chi odoo amjilt gargaj chadahgui shuu dee uyjin duussan za odoo bol hereggui shu de yun zodog tailahaa bodoogui gej say medialiin telee yuj hiihgui zogsood bsn odoo burj chadahgui chi
одоо болио.Орхон гэж агуу охиныг Монголчууд мартаагүй . итгэж явдаг ,тиймд чи орон зайгаа тавь. өөрийгөө олимпд зодоглоод ямар их хурд хүч урчадвар шаардагдаж байгааг ойлгох ухаан алга уу ? бүх л том хангамжууд эдлэж байгаа чиний хувьд дэлхийд байтугай Монголдоо ч барахгүй болсныг ойлогсон биз ээ хээмээн бөх сонирхогчид харж байна . болчих зүгээр л их спортод нас гэж нэг тоо бий дээ
ОДОО БОЛЬ БОЛЬ
Маш муу барилдсан. Унжийсан юм гарч ирээд өрөнд орсон хужаа шиг л байсан. Ямарч цог золбоо хийморгүй байсан. Урд нь гаргадаг амжилтаа гаргацан хүн чинь уул нь алдах юм баймааргүй юм. Гэтэл өлбийсөн юм байлаа. Алдсан ч харамсах юмгүй гал гарсан барилдаан хийгээд хожигдох байсын. Одоо тэгээд амжилтандаа ханаж дээ. Амрах цаг чинь болсон байна лээ.
Больсон н дээр
ер нь тэгээд залуучуудаа дийлэхгүй биздээ
ямар их муудсан гэдгээ харуулсан даа, одоо боль боль.... итгэх найдваргүй болсон залуучуудаа бодмоор юм.
uuchlaarai, yavdagui mori shig bolson bnale. odoo ar amidrala bodoo.
чи одоо боль.чи орхоныг хэзээч дийлж байгаагүй.дийлэхчгүй. дүвчин та хоёрт их юм бий.
Харамгүй сайхан сэтгэлээр дараа үеийн тамирчдаа бэлтгэхэд анхаараасай.Амжилт бүхнээр чинь ард түмэн бахархаж байдаг шүү.Мундаг тамирчин гэдгийг чинь монголчууд мэднэ.Сэтгэл чинь тийм мундаг байх болтугай.
Бурмаа шиг л дэвжээ арчаад л зогсоод байж дээ, кккк дур эзнээ дунд чөмөг сүүжээ голдоггүй л гэдэг энэ байх, олимпийн дэвжээ бол арай л хол харагдана лээ шүү, юмыг яаж мэдэхэв гэнэт л дахин цоороод монголчуудыг баярлуулчих, өөрийгөө шагнуулчих ч юм билүү. Гэхдээ л монгол болон азиасаа хол явахгүй болсон харагдсан шүү.
Ямар ч идэвх зүтгэлгүй нөгөө бөхөө хүлээгээд л унаад өгдөг юм бна лээ.
Дараагийн хүндээ байриа тавьж өг!!!!!
Дэвжээний алчуур хийж байхаар залуучууддаа зайгаа тавьж өг. Залуу үедээ тусал, хөгжүүл.
За одоо болно. нээг их гуншин дуудуулаад гарч ирээд шалны алчуур болсон. маш муу барилдсан. ямар ч идэвх зорилго байхгүй үлбэгэр царайлсан авгай харагдсан. Ичмээр...