ДЭЛХИЙНийгмийн

Анжелина Жоли афганчуудыг дэмжиж “Инстаграм” нээв

Холливудын жүжигчин Анжелина Жоли “Инстаграм” хуудсаа Афганистаны ард түмнийг дэмжих зорилгоор нээсэн байна. Тэрээр өөрийн хуудсандаа афганчуудын түүхийг нийтэлж, “Дэлхий даяар хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн дуу хоолой”-г хуваалцах бодолтой байгаагаа илэрхийлэв.

“Одоо Афганистаны ард түмэн нийгмийн сүлжээгээр харилцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо алдаж байна. Тиймээс, би “Инстаграм” хуудсаараа дамжуулан тэдний түүхийг хуваалцаж, хүний ​​салшгүй эрхийн төлөө тэмцэж буй хүмүүсийн төлөө үг хэлэх боломжийг олгож байна” хэмээн Жоли бичжээ.

Тэрээр Афганистаны нэгэн өсвөр насны охины ирүүлсэн хамгийн анхны түүхийг аль хэдийн хуудсандаа нийтэлсэн байна.

Охин захидалдаа Афганистанд хүмүүс Талибанчуудаас маш их айдаг гэж бичжээ. Түүний хэлснээр, Талибанчуудыг нутагт нь ирэхээс ирэхээс ард иргэд эрх ёөлөөтэй байсан ч одоо бүх зүйл өөрчлөгдсөн гэжээ.

“Магадгүй бид 20 жилийн өмнөх үе рүүгээ буцаж очих байх. Бидэнд ахиж эрх чөлөө олдохгүй ч байж мэднэ. Амьдрал түнэр харанхуй дунд байна, бид бүгд эрх чөлөөгөө алдаж, одоо дахиад шоронд хоригдож эхэллээ” гэж афган охин захианы төгсгөлд бичжээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-22 13:20

Т�##�ибын Ахундзада, Барадар нар Монголд ганцхан ажиллахыг урья

Холбоотой мэдээ

Back to top button