Нийгмийн

УОК-ын шийдвэрийг “уландаа гишгэж” НААДАМЛАГСАД

Коронавирусийн дэльта хувилбарын тархалт манай улсад цаг минутаар тархаж байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна. Түүнчлэн орон нутагт маш ихээр тархаж буй нь наадам, хурим найр гэх мэт олон хүн цугласан үйл ажиллагаануудаас үүдэлтэйг ч ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр анхааруулж байв.

Тиймээс өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 20-нд УОК-оос үүрэг хүргүүлсэн. Тодруулбал, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тушаал гаргаж, 2021.08.21-нээс хойш ямарваа уралдаан, барилдаан, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байж, түүнд хяналт тавихыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Гэтэл Т.Баярхүү даргын гарын үсэг бүхий дээрх шийдвэрийг хэн ч хэрэгжүүлсэнгүй. Цар тахлын үед хэн бүхэн тушаалыг нь үг дуугүй биелүүлэх ёстой УОК нь тушаал гаргаад байхад тоосон ч үгүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Отгонтэнгэр хайрханы тахилга Завхан аймгийн нутаг дэвсгэрт өргөн дэлгэр боллоо. Тэнд хэдэн зуун хүн цугласан харагдана билээ. Түүнчлэн Хүй долоон худагт Монголын Залуучуудын Холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнийг хоёр ч өдөр зохион байгууллаа. Цагдаагийн алба хаагчид УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага тавихад НОК-оос зөвшөөрсөн хэмээгээд шаардлага хүлээж аваагүй гэх. Өөрөөр хэлбэл Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээс дорд үзэгдсэн УОК-той болж таарч байна.

Ингээд болоогүй. Бямба гараг буюу наймдугаар сарын 21-нд хоёр ч аймгийн цол олгох бөхийн барилдаан боллоо. Тодруулбал, Өмнөговь, Дундговь аймгийнхан бөхийн барилдаан зохион байгууллаа. УОК-ын шийдвэрт бөхийн барилдаан зохион байгуулахгүй гэж маш тодорхой заасан байхад шүү дээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат та бүхэн яагаад үүрэг биелүүлсэнгүй вэ. УОК, түүний Нарийн бичгийн дарга Т.Баярхүү та шийдвэрийг тань биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ.  Эсвэл та бүхний шийдвэр зөвхөн цаасан дээр хэрэгждэг юм уу.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 23, 2021 11:57

Ерөнхийлөгч нь манлайлаад уул овооны тахилга наадам хийгээд байгаа шүү дээ

Зочин
Зочин
8 сар 23, 2021 12:04

odoo naad covid19 gej hutsaldahaa boliood heviin amidraldaa orii

cialis cheapest online prices
cialis cheapest online prices
10 сар 29, 2021 23:07

Real isotretinoin drugs shipped ups

viagra lisinopril
viagra lisinopril
10 сар 30, 2021 06:23

viagra 100 mg precio farmacia

Propecia
Propecia
10 сар 31, 2021 15:12

Online No Rx Prednisone Fda Approval

Stromectol
Stromectol
10 сар 31, 2021 17:15

Cialis 40mg

Viagra
Viagra
11 сар 2, 2021 08:29

Pay For Cialis With Paypal Uk

Prednisone
Prednisone
11 сар 12, 2021 05:52

commander cialis moins cher

priligy alternative
priligy alternative
11 сар 15, 2021 09:22

Levitra Benefits

what is gabapentin prescribed for
what is gabapentin prescribed for
12 сар 6, 2021 09:00

Stomoach Upset With Amoxicillin

tadalista vs cialis
tadalista vs cialis
12 сар 9, 2021 02:05

levitra precio en farmacia

Back to top button