ДЭЛХИЙНийгмийн

Токио: Паралимпыг зохион байгуулагчдын дунд коронавирусийн 101 тохиолдол бүртгэгдэв

Наймдугаар сарын 24-нд Токио хотноо эхлэх Зуны Паралимпын наадмыг зохион байгуулагчдын дунд коронавируст халдварын нийт 101 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар бямба гариг /2021.08.21/-т “Токио-2020” Олимпын наадмын Зохион Байгуулах Хорооны вэб хуудсанд нийтэлжээ.

Зохион байгуулагчид наймдугаар сарын 12-ноос эхлэн халдварын талаарх статистик мэдээллийг цуглуулж эхэлсэн юм. Хамгийн их халдвар авсан тохиолдол (67 тохиолдол) наадмыг Зохион Байгуулах Хорооноос авч ажиллуулсан ажилчдаас илэрчээ. Наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагчид мөн коронавирусийн халдварын 18 тохиолдол бүртгэсний дараа дээд хэмжээнд хүрсэн байна.

Японд сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдол өдөр тутмын дээд хэмжээг тогтмол шинэчилж байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 20-д 25,876 тохиолдол бүртгэгджээ. Халдварын тархалтыг таслан зогсоохын тулд Японы Засгийн газар Токио болон бусад таван мужид яаралтай тусламж үзүүлэх хугацааг есдүгээр сарын 12-ныг хүртэл сунгав. Нэмж дурьдахад, дэглэмийг хүрээг улам өргөжүүлж, нийт долоон мужийг хамруулахаар болов.

Онцгой байдлын дэглэм есдүгээр сарын 12-ныг хүртэл Ибараки, Точиги, Гүнма, Шизүока, Киото, Хёго, Фүкүока хотод хэрэгжинэ. Ташрамд дурьдахад, одоогоор Японы 16 мужид мөн халдварын тархалтын эсрэг хөл хорионы арга хэмжээ авч байна. Онцгой байдлын дэглэмтэй харьцуулахад энэ хязгаарлалт нь тийм ч хатуу биш боловч аль аль нь нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоожээ. Ялангуяа, архи согтууруулах ундааны борлуулалтад хамаатай юм.

Энэ жилийн “Токио-2020” Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд коронавируст цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулах юм.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button