Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээЭнтертайнмент

Зөв зохистой хоол тэжээл хүнд хэлбэрийн “КОВИД-19”-оос хамгаална

Одоо Израйльд амьдарч байгаа АНУ-ын Харвард, Колумбын Их Сургуулийн дотоод шүүрлийн эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Мариэла Глантдийн судалгаагаар, зөв хооллолт нь коронавирусийн хүнд хэлбэрийн халдвар авахаас хамгаална гэжээ.

“Хүн төрөлхтөнд одоо таргалалт ба “COVID-19” гэсэн хоёр тахал нүүрлээд байна. Царт тахал үргэлжилсээр байгаа ч эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн бүр тэрхүү эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хийх ёстой” гэдгийг онцлов.

Зөв зохистой хоол тэжээл нь хүнийг вируст халдвараас хамгаалж чадахгүй боловч халдварын сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг хэд хэдэн судалгаагаар аль хэдийн баталсан байна.

“Орчин үеийн Америкчуудын хоолны дэглэм шиг муу хооллолт нь эрүүл бус хоол хүнс, хэт боловсруулсан цардуул, хямд өөх тос зэрэг нь бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд энэ нь коронавируст халдвартай хавсарч болзошгүй юм” хэмээн доктор Гландт судалгааны номондоо бичсэн байна.

Өвчнийг хянах төвүүд хүнд хэлбэрийн “COVID-19”-ийн халдвараар эмнэлэгт хэвтэх, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх, механикаар амьсгалах, тэр ч бүү хэл коронавирусийн халдвараар нас барах зэрэгт биеийн жингийн индекс өндөр байгаатай холбоотой гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, жингийн илүүдэлтэй хүмүүс коронавирусийн халдвар авбал илүү хүндээр өвчлөх магадлалтай аж.

Израйлийн Еврейн Их Сургууль, “Mеухедет” Эрүүл Мэндийн Даатгалын Сан, “Хадассы” эмнэлэгийн судлаачид дээрхи сэдвээр нэмэлт судалгаа явуулж, цусан дахь сахарын хэмжээ өндөртэй коронавируст халдвар авсан өвчтөнүүд хүнд хэлбэрийн “COVID-19” өвчнөөр 1,5 дахин их өвчилдөг болохыг тогтоожээ.

Мөн Израйлийн Ариелийн Их Сургуулийн профессор Мона Боаз коронавирусийн цар тахал нь жингийн илүүдэлтэй хүний ​​дархлааны системд хэрхэн хүчтэй нөлөөлдөг болохыг харуулсан гэдгийг онцлов.

Нийгмийн эрүүл мэндийн бодлого нь хоол тэжээлийн чанарыг сайжруулахад чиглэгдэх ёстой, ялангуяа бага залуу наснаасаа эхлэн аль болох зөв зохистой хооллох дадал зуршлыг дагаж мөрдөхийн чухлыг ч онцоллоо.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x