UNICEF буюу НҮБ-ын Хүүхдийн Сангаас Ливан улс ойрын өдрүүдэд усны хомсдолтой тулгарах эсхүл аюулгүй усны хангамж алдагдана гэж анхаарууллаа.
Байгууллага энэ асуудлын талаар өмнө нь анхааруулж байсан боловч Ливаны байдал сайжирсангүй, хямрал усны хомсдолын магадлалыг улам ойртуулсан гэжээ.
“Хэрэв дөрвөн сая хүн аюулгүй, үнэтэй усны эх үүсвэр ашиглахаас өөр аргагүйд хүрвэл тус улсад олон нийтийн эрүүл ахуйн байдал алдагдана. Улмаар, “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ усаар дамжин халдварлах янз бүрийн халдварт өвчин нэмэгдэж болзошгүй” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдэгдэлд дурьджээ.
Ливанд хямралыг зогсоох шинэ Засгийн газар байгуулах нь чухал болохыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн захирал Генриетта Фор мэдэгдсэн байна.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.