УРЛАГ

УДЭТ: “Хаадын хаан” жүжгийн дүрүүдийг маргааш зарлана

УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд Соёлын яамны зохих дэмжлэгтэйгээр Б.Цогнэмэхийн зохиол ‘’Хаадын хаан’’ жүжгийг тоглохоор болжээ. Дүрүүдийг лхагва гарагт буюу маргааш нийтэд зарлах юм. Энэ талаар Улсын Драмын Эрдмийн Театрын хэвлэлийн Төлөөлөгч Б.Гэрэлээс тодруулбал,

“Хорио цээрийн дэглэмээс хамаарч Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчид “Хаадын хаан” жүжгээ тавихаар судалгаа болон дүр сонголтын ажлуудаа хийсэн. Цар тахал, дельта мутацын тархалтаас хамарч бид жүжгээ тавихаар зэхээд байна. Маргааш уг жүжгийн дүрийн сонголт, баг бүрэлдэхүүнийг зарлана” гэлээ.

“Хаадын хаан” жүжгийг тайзны бүтээл болгох ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button