ДЭЛХИЙНийгмийн

АНУ-ын тусгай элч Пхеньяныг Вашингтонтой яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалав

АНУ, БНАСАУ-тай яриа хэлэлцээг сэргээхийн тулд хэзээ ч, хаана ч хамаагүй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ талаар АНУ-ын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сон Ким нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал хариуцсан Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Но Кю Доктой өнгөрсөн даваа гараг /2021.08.23./-т Сөүлд хийсэн уулзалтын дараа мэдэгджээ. Энэ талаар “YTN” телевизийн суваг мэдээлэв.

Сон Ким хэлэхдээ, “Би Умард Солонгосын түншүүдтэйгээ хаана ч, хэзээ ч уулзахад бэлэн байна” хэмээгээд АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг дайсагнасан хүсэл зорилго байхгүй гэдгийг онцлов.

“Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт бол олон жилийн түүхтэй, сургуулилтын зорилго нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай. Тиймээс, ямар нэгэн дайсагнасан санаа агуулаагүй” гэсэн тайлбар хийв. АНУ, БНСУ-ын цэргийнхэн наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн компьютерийн симуляцийн форматаар нийт ес хоногийн сургуулилт хийсэн. Харин хээрийн сургуулилт хийгээгүй юм. Коронавирусийн цар тахлын халдварын нөхцөл байдал таагүй байгаа тул хамтарсан сургуулилтад оролцох цэргийнхний тоог хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулсан аж.

БНАСАУ сургуулилтад шүүмжлэлтэй хандсаар ирсэн агаад Солонгосын хойгийн хойд хэсэгт явуулж буй цэргийн довтолгооны бэлтгэл гэж нэрлэсэн.

Сон Ким мөн Но Гю Доктой зөвлөлдөх үеэрээ Пхеньянд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай сэдвийг ч хөндсөн гэжээ.

“Бид БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар ярилцаж, хоёр Солонгос улам ойртоход чиглэсэн яриа хэлэлцээг АНУ-ын тал дэмжихэд бэлэн байгаа” гэж Сон Ким америкийн байр суурийг дахин нотлов.

Сон Ким бямба гараг /2021.08.21/-т Сөүлд айлчилсан ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Игорь Моргуловтой уулзах төлөвтэй байна. Мэдээлэлд дурьдсанаар, АНУ-ын тусгай төлөөлөгч Пхеньянтай яриа хэлэлцээгээ сэргээхэд туслалцаа үзүүлэхийг Москвагаас хүсч, Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний сэдвийг хөндөх ажээ.  

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button