ДЭЛХИЙНийгмийн

АНУ нүүлгэн шилжүүлсэн афган дүрвэгсдийг вакцинжуулахыг хүсч байна

АНУ нүүлгэн шилжүүлсэн афган дүрвэгсдийг вакцинжуулалтад хамруулах талаар хэлэлцэж эхэллээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдлээ.

“Афган дүрвэгсдийг шинжилгээнд хамруулж байна. Вакцин хийлгэх асуудал болон үйл явц ямар байх талаар бид ажиллаж байна” хэмээн Псаки хэлэв.

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө хүмүүсийг ерөнхий эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулдаг. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн ярьснаар, коронавирусийн шинжилгээг харин АНУ-д ирсний дараа хийх юм байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button