ДЭЛХИЙНийгмийн

ДЭМБ: Дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний тоо 212 саяас давлаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ албан ёсны вэб хуудсандаа Дэлхийн хэмжээнд тархсан коронавируст цар тахал өвчний халдварын талаарх шинэ мэдээллийг нийтэлжээ.

“2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 17:56 цагийн байдлаар Дэлхий даяар 212,357,898 “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн” гэж ДЭМБ мэдээлэв.

Эмч нар өдөрт нэмэгдэх шинэ тохиолдлын тоо буурч байгааг онцлоод, энэ тоо 434,852 хүн болсныг мэдэгдлээ.

Харин Дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас нас барсан хүний ​​тоо 4,434,370 хүнд хүрч, 189,682,813 өвчтөний амийг аварч, эдгэрсэн байна.

Халдварын ихэнх тохиолдол АНУ-д бүртгэгдсэн. Жагсаалтын хоёрдугаарт, Энэтхэг, Бразил, ОХУ орж байна.

Коронавирусын халдвар 2019 оны 12 -р сараас эхлэн Хятадын Үхань захад тархаж эхэлсэн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага халдварыг 2020 оны хоёрдугаар сарын 11-нд “COVID-19” хэмээн нэрлэж, улсаар гуравдугаар 11-нд коронавирусийн цар тахал  гэж албан ёсоор зарласан билээ.

(Эх сурвалж: mk, mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button