НИЙГЭМ

Чингэлтэй дүүрэгт хоёр айлын гэр шатжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2021.08.24/ өглөө иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:55 цагт очиж иргэн О-гийн 5 ханатай гэр, А-гийн 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Мөн тус дүүргийн 12 дугаар хороонд иргэн Ц-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button