ДЭЛХИЙ

“UFC Fight Night”-192 тэмцээнд Д.Батгэрэл тулалдах талаар яригдаж байна

Ирэх сард буюу есдүгээр сарын 19-ний өдөр болох “UFC Fight Night” 192 тэмцээнд манай улсын тамирчин Д.Батгэрэл оролцох байсан боловч, визний асуудлаас болж хасагдсан тухай бид мэдээлсэн. Харин визний асуудал цэгцэрч тулалдахаар болсон байна. Тэрбээр,

“Визний асуудлаас болж тулалдаж чадахгүй болоод байсан. Гэхдээ асуудал цэгцэрч тулалдах талаар яригдаж байгаа. Тулааныг Монтэл Жэксонтой биш өөр тулаанчтай 10 дугаар сарын дундуур хийхээр яригдаж байгаа. Түүнтэй Жэй Пи Байс тулалдахаар болсон” гэлээ.

Түүний хувьд холимог тулааны UFC холбооны анхны Монгол тулаанч бөгөөд АНУ-д тулааны бэлтгэлдээ гараад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button