
Өнгөрөгч долоо хоногт Японы баруун бүсийн Фүкүока дүүргийн шүүхэд "Күдо Кай” якуза бүлгийн толгойлогч 74 настай Саторү Номүра шүүгджээ.
Улмаар түүнийг өөрийн бах тавыг хангах зорилгоор удаа дараа хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон байна. Үүнийг сонссон Саторү шүүгчийг заналхийлж, "Гаргасан шийдвэртээ насан туршдаа харамсаж, зовж амьдрах болно” хэмээн хэлсэн байна.
Харин түүний орлогч Фүмио Тануид бүх насаар нь хорих ялыг өгсөн нь иргэдийн дунд хэлэлцэгдэж байна. Учир нь Японд Якуза нар хууль шүүхийнхнээс давуу эрхийг эзэмшдэг бөгөөд тэднийг гар хөлийнхөө үзүүрт зардаг гэх яриа бий.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.