Нийгмийн

20 настай залуугийн амийг хөнөөсөн хэрэгтнийг 18 жилийн дараа барьжээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны наймдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 20 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 32 настай Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ. Энэ ташрамд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button