НИЙГЭМ

УДЭТ: “Хаадын хаан” жүжигт 36 жүжигчин дүр бүтээнэ

Өнөөдөр Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн ‘’Хаадын хаан’’ жүжгийн “дүр зарлах” үйл ажиллагаа УДЭТеатрын алтан тайзнаа боллоо.

Дүр зарлах явдал нь Театрын уран бүтээлчдийн хувьд баярт үйл явдал байдаг. 

"Хаадын хаан" жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.

Жүжгийн дүрүүдэд:

  • Тэмүүжин-Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд  СТА Б.Шинэбаяр
  • Жамух гүр хаанд –СТА  М.Түвшинхүү/ дублёр дүрд   О. Майдарравжаа
  • Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд  залуу жүжигчин Д.Хулан
  • Өэлүн эхэд -МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд  Б.Золзаяа
  • Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр
  • Тоорил хаанд-МУГЖ Б.Жаргалсайхан
  • Бэлгүтэй -залуу жүжигчин Ц.Дашнамжил
  • Мөнгөлөнгоо Жамухын хатанд-мөн  хатаны бага насанд  залуу жүжигчин Т.Анхзул
  • Хорчи бөөд- СТА. С.Болд-Эрдэнэ
  • Нэүдэйн Цагаан гоод- АЖ П.Цэрэндагва
  • Боорчид- жүжигчин  Ц.Жаргалсайхан
  • Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа
  • Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул
  • Сэнгэмд- СТА Г. Алтангэрэл
  • Мэнлиг эцэгт-СТА Ж.Пүрэвдорж
  • Хоогчин эхэд-СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд  жүжигчин П.Мягмарсүрэн
  • Чилэгэр бөхөд- залуу жүжигчин О.Самданпүрэв
  • Жафар худалдаачинд  жүжигчин Г. Ганбат
  • Алтанд- жүжигчин Т.Сэргэлэн
  • Хучирт-СТА Б. Золжаргал
  • Сочигэл эх- Д.Асардарь
  • Жахаа амбууд- жүжигчин О.Итгэл
  • Аргасун Хуурч -О. Майдарравжаа
  • Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт
  • Зэвд залуу жүжигчин -Ц.Анхбаяр
  • Сорхон шард-СТА С.Болд-Эрдэнэ
  • Хадаанд- СТА М.Тогтохжаргал
  • Даридай Отчигинд -СТА О.Гэрэлсүх
  • Хөхөхчү бөөд-СТА О.Гэрэлсүх
  • Зэлмэд- О.Майдарравжаа
  • Сүбээдэйд-СТА Б.Шинэбаяр
  • Таргудайд-залуу жүжигчин Б. Ганзориг
  • Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан
  • Савдагт-СТА Н.Баярмаа
  • Есүгэнд- залуу жүжигчин Г. Идэрмаа
  • Есүйд-СТА Г. Номуун
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button