ДЭЛХИЙНИЙГЭМ

“Тэгш эрх, бахархлын өдрүүд” ес дэх жилдээ зохион байгуулагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг ЛГБТ Төв НҮТББ 9 дэх жилдээ 2021.08.27- 2021.09.10 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.Тэгш эрх, бахархлын өдрүүд гэж юу вэ?“Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдлийн баяр бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, ЛГБТИК+ олон нийтийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа ойлголтыг залруулах болон ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнийг нийтэд таниулах зорилготой билээ.

ЛГБТ Төв нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа.Энэ жилийн тухайд:Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногоос эхлэн тэмдэглэдэг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг энэ жил 8-р сарын 27-с 9-р сарын 10-г дуустал онлайнаар зохион байгуулна. Цар тахалтай холбоотой нөхцөл байдал, Засгийн Газрын шийдвэртэй холбоотойгоор бид олноороо цуглах үйл ажиллагааг энэ жил зохион байгуулахааргүй болсон. Онлайн Тэгш эрх, бахархлын өдрүүдэд юу болох вэ?

8-р сарын 27-нд
Тэгш эрхийн төлөө алхалтыг цахимжуулсан нээлтийн видео /ЛГБТ Төвийн цахим хаягуудаар цацагдана/

8-р сарын 28-нд
“Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ кино наадмын нээлт /ЛГБТ Төвийн цахим хаягуудаар цацагдана/

8-р сарын 30-нд
ЛГБТ Төвийн ажилтнуудын мэндчилгээ /ЛГБТ Төвийн цахим хаягуудаар цацагдана/

8-р сарын 31-нд
Нээлттэй утас-Бодож явдаг эсвэл бусаддаа хандаж хэлэхийг хүсдэг үгсээ манай подкастын сонсогчдод хүргэх бол 11-цагаас 17 цагийн хоооронд +976 8669 3141 дугаар луу залгаарай.

9-р сарын 1-нд 16 цагт Ялгаатай байдлын сургалтыг ЛГБТ Төвийн ажилтан Б.Хулан, Д.Эрдэнэбүрэн нар Зүүмээр орно. Бүртгүүлэх бол https://docs.google.com/.../1FAIpQLScEEKlM1KVGLS.../viewform

9-р сарын 4-нд 12 цагт “Хүүхдээ/үеэлээ/найзыгаа ЛГБТИК+ гэдгийг нь хүлээн зөвшөөрөх, хэрхэн дэмжих вэ?”
Э.Хонгорзул, бихевиор судлаач, Хүний нөөцийн мэргэжилтэн

9-р сарын 9-нд 16 цагт “Өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөх тухай” Г.Түвшинжаргал, сэтгэл зүйч

9-р сарын 9-нд 18:30 цагт “Хосын харилцаа ба зөрчил, хэрхэн шийдэх вэ?” Э.Оюундэлгэр, сэтгэл зүйч

9-р сарын 10-нд Уриалганд оролцсон хүмүүсийн видео
Манай энэ жилийн үйл ажиллагаанд ашиглаж буй хаштэг:
#PrideMongolia#Прайд2021 Эвэнт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button