Нийгмийн
Зорчигчийн галт тэргийг явуулж эхлэх талаар яригдаж байна

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс орон нутгийг чиглэсэн ачаа тээшийн вагон эрчимтэй явж буй. Харин зорчигч тээврийн галт тэргийг цар тахлын улмаас эрсдэлтэй гэж үзэн хөдөлгөөнийг хязгаарласан.
Ирэх долоо хоногоос хичээл, сургууль эхэлж орон нутаг болон хот хоорондын хөл хөдөлгөөн эрчимжих юм. Энэ үеэр зорчих тээврийн галт тэрэгний хөдөлгөөн эхлэх эсэх талаар УБТЗ ХНН-ээс тодруулбал,
“Одоогоор зорчигчийн хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа. Харин тээш, ачааг тээвэрлэж буй. Зорчигчийн вагоныг явуулж эхлэх талаар хэлэлцэж байгаа. Гэхдээ тодорхойгүй байна. Үүнтэй холбоотой тушаал шийдвэр ирэх даваа гарагаас гарна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.