Нийгэм мэдээ

БНСУ-ын Дэдүн эмнэлгийн эмч нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочиллоо

УБТЗ-ын Төв эмнэлэг төмөр замчдад үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг улам сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжингүй орны эмнэлгүүдтэй хамтарч ажиллах ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал БНСУ-ын Бусан хотын Дэдүн эмнэлэгтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсны дагуу тус эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн захирал, гэмтэл, доод мөчний нөхөн сэргээх мэс заслын эмч Kim Yeong Joon, Гадаад харилцааны хэлтсийн дарга Pak Sanghee, Дэдүн дээд сургуулийн сувилахуйн тэнхимийн декан, профессор Шин Жон Сүн тэргүүтэй Дэдүн эмнэлгийн яаралтай тусламжийн болон сувилахуйн ангийн 12 оюутан манай улсад ирж, УБТЗ-ын Төв эмнэлэг, “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Дэдүн эмнэлэг нь УБТЗ-ын төв эмнэлэгт “Алсын зайн оношилгооны төв”-ийг байгуулж алсын зайнаас эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөөг өгч байгаа юм. Үүний үр дүнд оношны ховор тохиолдлууд, шийдвэрлэхэд хүндрэлтэй оношилгоо, эмчилгээний талаар Дэдүн эмнэлгийн эмч нартай телемедицинийг ашиглан санал солилцох, зөвлөгөө авах ажлыг зохион байгуулж байна.

зураг
зураг

Мөн Дэдүн эмнэлгийн зүгээс УБТЗ-ын эмч нарыг Солонгост богино хугацааны сургалт, олон улсын хурал зөвлөгөөнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил гэхэд л БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан “BIMTC 2023” буюу Бусаны олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хуралд УБТЗ-ын Төв эмнэлгийн төлөөллийг оролцуулжээ.

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал Бусан хотын Daedong эмнэлэгтэй УБТЗ-ын Аялал жуулчлалын төвийг холбон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төмөр замчид амарч аялангаа хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн багц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

зураг

БНСУ-ын Дэдүн эмнэлэг нь 75 жилийн түүхтэй, 600 гаруй ажилтантай, 100 гаруй эмч нарын багтай шилдэг шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр үйлчилдэг эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь Хоол боловсруулах замын шинжилгээний төв, Зүрх судасны мэс заслын төв, Хиймэл үений төв, Нурууны үений төв, Мэдрэлийн мэс засал, үений дурангийн төв, Хөл тавхайн клиник, Гадаад иргэдэд зориулсан эмчилгээний төв зэрэг олон төвтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button