ДЭЛХИЙНийгмийн

Япон: 3D принтерээр үхрийн мах гаргаж авав

Японы Оосакагийн Их Сургуулийн эрдэмтэд 3D принтерээр хиймэл үхрийн мах гарган авлаа. Өөрөөр хэлбэл, 3D принтерээр үхрийн махны бүтцийг гаргасан байна.

Өнөөг хүртэлх хугацаанд махыг хиймлээр гаргаж авахдаа зөвхөн таташ хэлбэрээр гаргаж авч байсан ч энэ удаад Японы эрдэмтэд үхрийн махыг стейк хэлбэрээр гарган авч чадлаа. Үхрийн махан стейкны булчингийн нарийн бүтцийг боловсруулсан байна.

Эрдэмтэд махны булчингийн нарийн ширхэг, өөх тос, цусны судлыг гаргаж авахын тулд биопринтинг ашигласан байна. Эрдэмтэд эрүүл мэндийн зөвлөгөөг үндэслэн цаашид махны амт, өөх тосны хэмжээг тохируулах боломжтой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-27 14:31

Удахгүй хиймэл мах зах зээлд нэвтрэн орж ирэх нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button