ЭДИЙН ЗАСАГ
“Эрдэнэс таван толгой” бондоор 519 тэрбумыг татан төвлөрүүлжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хөрөнгийн зах зээлд гаргасан “ЭТТ бонд”-ын захиалга энэ сарын 25-нд дууслаа. Тус компани II шатны захиалгаар 3 эх үүсвэрээс нийт 519 тэрбум төгрөг, 53 сая ам.долларыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр бондын захиалга төлөвлөснөөс 117 хувиар давж биелсэн байна.
Хоёрдахь транчийн хүрээнд 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй төгрөгөөр илэрхийлсэн болон 2 жилийн хугацаатай жилийн 5.8 хувийн хүүтэй ам.доллараар илэрхийлсэн, нийт 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгосон.
Улмаар:
- МХБ-ын бүртгэлд 164.4 тэрбум төгрөг, 13.1 сая ам.доллар,
- Банкуудын санхүүгийн бүтцээс 70.0 тэрбум төгрөг,
- Олон улсын сангуудаас 285.0 тэрбум төгрөг 40 сая ам.долларын тус тус захиалга хийгдсэн байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биржид бүртгэлтэй гэсэн мөртлөө яахаараа хаалттай худалддг юм болдоо. Энэ зах зээлийн мэргэжлийн байгууллагууд ч бүүр замбараагаа алдаа шив дээ. Биржийн мэдээг харахад өөрсдөөсөө зайлуулсан, үнэт цаас гаргагч л ийм мэдээ өгсөн шүү гэсэн байртай мэдээ тавьсан байна лээ дээ сайт дээрээ. КККК