ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс таван толгой” бондоор 519 тэрбумыг татан төвлөрүүлжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хөрөнгийн зах зээлд гаргасан “ЭТТ бонд”-ын захиалга энэ сарын 25-нд дууслаа. Тус компани II шатны захиалгаар 3 эх үүсвэрээс нийт 519 тэрбум төгрөг, 53 сая ам.долларыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр бондын захиалга төлөвлөснөөс 117 хувиар давж биелсэн байна.

Хоёрдахь транчийн хүрээнд 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй төгрөгөөр илэрхийлсэн болон 2 жилийн хугацаатай жилийн 5.8 хувийн хүүтэй ам.доллараар илэрхийлсэн, нийт 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгосон.

Улмаар:

  • МХБ-ын бүртгэлд 164.4 тэрбум төгрөг, 13.1 сая ам.доллар,  
  • Банкуудын санхүүгийн бүтцээс 70.0 тэрбум төгрөг,
  • Олон улсын сангуудаас 285.0 тэрбум төгрөг 40 сая ам.долларын тус тус захиалга хийгдсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-08-27 11:14

Биржид бүртгэлтэй гэсэн мөртлөө яахаараа ха�##�ттай худ�##�ддг юм болдоо. Энэ зах зээлийн мэргэжлийн байгууллагууд ч бүүр замбараагаа �##�даа шив дээ. Биржийн мэдээг харахад өөрсдөөсөө �######�уулсан, үнэт цаас гаргагч л ийм мэдээ өгсөн шүү гэсэн байртай мэдээ тавьсан байна лээ дээ сайт дээрээ. КККК

Холбоотой мэдээ

Back to top button