Нийгмийн
АстраЗенека вакцин халдварын мутациас хамгийн сайн хамгаалж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яам коронавируст халдварт өвчний талаарх ээлжит баасан гарагийн мэдэгдлээ хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ,
“АстраЗенеза вакцин коронаьирусийн халдварын мутаци буюу дельта, альфа, гамма вирусээс илүү хамгаалж байгаа. Тийм учраас гуравдугаар тунг АстраЗенека вакцины бүүстэр тунг хийж эхэлсэн. Вакцины хийлгэлээ гээд халдвар огт авахгүй гэсэн утга огт биш. Хамгийн гол нь нас баралт, хүндрэлээс хамгаалж байгаа. Манай улс вакцинд идэвхтэй сайн хамрагдсан учраас дэлхийн олон улсууд дундаас нас баралт, хүндрэлээр хамгийн бага байгаа цөөн орнуудын тоонд байгаа.
АстраЗенека вакцин нь халдвараас 92 хувь хамгаалж байгаа. Харин манай улсад 92-96 хувь гэж өндөр үзүүлэлттэйгээр гарсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлглгдохгүй мэдээлэл өгөх юм. Түрүү удаа 2 дахь тунг 56 хоногийн дараа давтан тунг хийвэл сайн гээд бсан. Одло 3 дахь тунг хийсний дараа 21 хоногийн дараа хийнэ гэх юм. Астразеник болон бусад бүх вакцин хууч өвчин хөдөлгөж хэцүү байсаныг бүгд мэдэж байгаа. Ахиад хийлгэнэ гэхээр их айж байна даа