НИЙГЭМ
ЭМЯ: 2414 халдвар бүртгэгдсэний 1796 нь орон нутгаас илэрчээ
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ байршуулсан байна. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор 2414 халдвар шинээр бүртгэгдсэн тухай мэдээлжээ.
Тодруулбал, уг 2414 халдварын тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 1796 нь орон нутгаас илэрсэн байна. Мөн энэ хугацаанд 2323 хүн эдгэж, хяналтаас гарсан сайн мэдээтэй байгаа бол нэг хүн нас баржээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.