НИЙГЭМ
Коронавирусээр гурван хүн нас барж, 2332 хүн эдгэжээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцуулсан байна. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор 2414 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл энэ хугацаанд 61-80 насны ангилалд багтах гурван хүн нас барсан байна. Тэдбээр архаг хууч өвчин нь коронавирустэй хавсарсан шалтгаанаар нас баржээ. Үүгээр нийт нас баралт 927 болсон байна.
Харин 2332 хүн 24 цагийн дотор эдгэж, хяналтаас гарсан сайн мэдээтэй. Одоогоор 13033 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 15832 хүн гэрийн ажиглалтад байгаа гэсэн статистик мэдээлэл бий юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.