Нийгмийн
С.Баярцогтыг хилээр гарахыг хязгаарлаж, ХХЕГ хяналт тавина

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар хэрэг нь прокурорт буцсан даруйд батлан даалтад гаргах шийдвэр гаргасан.
Тиймээс түүнийг энэ сарын 20-нд батлан даалтаар суллаж, гадуур байцааж эхэлсэн.
Ингэхдээ түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч буй юм. Түүнийг хилээр гарч зугатах эсэх асуудалд Хил хамгаалах ерөнхий газар хяналт тавьж ажиллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.