Нийгмийн
ПАРАЛИМП: Э.Содномпилжээ эхний оролдлогоор 241 кг жинг өргөж, дээд амжилт тогтоолоо

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ өргөлтөө хийлээ. Тэрбээр 241 кг жинг захиалсан юм. Тэрбээр хамгийн хүнд жинг энэ удаагийн өргөлтөд захиаллаа. Нийт есөн тамирчнаас хамгийн сүүлд өргөлтөө хийлээ.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.
Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.