Шүүх танхимын багтаамжаас болж, оролцогч агааргүйдэж, таталт өгчээ

“Нарны хүү сарны охин” компани иргэдээс орон сууцны урьдчилсан захиалга авах нэрийдлээр 456 иргэнд 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол учруулаад буй юм.
Уг хэргийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан бөгөөд энэ сарын 09-нд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж яллагдагч нарийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 30-ны буюу өнөөдрийн 09:30 цагт хийхээр товлон зарласан.
Тэгвэл өнөө өглөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн уг шүүх хурлын үеэр иргэн агааргүйдэж, таталт өгч унасан байна.
Учир нь тус шүүхийн танхимын зай талбай бага бөгөөд 456 хохирогчтой уг хэргийн оролцогчид багтахгүй асуудал үүсчээ.
Ер нь олон оролцогчтой хэргийг шийдвэрлэх үед байрны багтаамжаас үүдэлтэй асуудал их гардаг талаар шүүхийн албаныхан учирлаж буй юм. Зөвхөн эрүүгийн ч биш нийслэл дэх иргэний шүүхүүд ч ялгаагүй шүүх танхимын хүрэлцээгүй маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.