Нийгмийн
Э.Содномпилжээг алтан медаль авч байх үед “Хайртай шүү ах нь” хэмээн хэлж, догдлуулав

“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд МУГТ Э.Содномпилжээ тэргүүлж, алтан медаль хүртлээ. Улмаар паралимпын асарт Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, улсынхаа далбааг мандууллаа.
Түүнийг алтан медаль авч байх үед үзэгчдийн суудлаас “Хайртай шүү ах нь”, “Хурай, хурай” хэмээн хэлж, монголчуудын сэтгэлийг догдлуулав.
Э.Содномпилжээ нь “Рио-2016 паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин өнөөдөр хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг амжилттай өргөж, медалийнхаа өнгийг өөрчлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hen tegj helsen yum bol doo. teneg medee ve, setguulch gedeg meregjil bish boljee. uuruu unshij uzdeg bolovuu? bichsen yumaa