Нийгмийн

“Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 504 хүүхдийг дэлхийн их, дээд сургуульд суралцуулна”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог болох тухай дуулгалаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: “Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2021.08.30/ хоёр зарлиг гаргалаа. 330 сум 171 мянган хорооноос математик, гадаад хэлний ЭЕШ-даа хамгийн өндөр өнөө авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курст нь суралцуулангаа олон улсын их дээд сургуулиудын бэлтгэл хөтөлбөрт сургана. Дараа жил нь хэлний шалгалтандаа тэнцэж, босго давсан 50 хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, үлдсэн 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах эрх олгоно. Энэ хөтөлбөр боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжинэ. Тэдгээр хүүхэд залуусыг тэтгэлийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, мөн олон улсын олимпиадад медальт байранд шалгарч дэлхийн их дээд сургуульд суралцах эрхээ авсан хүүхдэд тэтгэлэг олгох юм. Дэлхийн их дээд сургуульд суралцахад өрсөлдөөн өндөртэй, боломж Монгол хүүхдүүдэд ховор олддог. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамж гарснаар дэлхийн шилдэг их дээд сургуульд сурах боломж бүрдэж байна. Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгох зарлиг гаргалаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгуулийн пиар эхэллээ дээ!
Сонгуулийн пиар эхэллээ дээ!
8 сар 30, 2021 12:04

Сонгуулийн пиар эхэлж, төсвийн мөнгийг тараах хувилбараа олж ээ. Ерөнхийлөгч одоо Засгийн газраа тэргүүлээд ерөнхийлөгчгүй улс больё оо!

ҮНЭН
ҮНЭН
8 сар 30, 2021 12:51

ЭНЭ ХАР ХҮҮРНҮҮД ПОПРООД ПОПУЛИЗМДААД ЭНЭ ТЭНД ХУЦААД ЯВАХ ЮМ

Зочин
Зочин
8 сар 30, 2021 13:24

Зөв шүү. Дарга нарын хүүхэд л гадаад тэтгэлэг авдаг байсан одоо толгойгоороо авдаг болвол болж дээ

Зочин
Зочин
8 сар 30, 2021 13:50

САЙХАН МЭДЭЭ БАЙНА УРД НЬ Ч ИНГЭДЭГ БАЙСАН ОДОО МАШ САЙН БАЙНА АНЫ ӨМХИЙ АЦНУУД ИНГЭЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button