НИЙГЭМСПОРТ

20 жилийн хөдөлмөр, сэтгэлийн бяраас “ургасан” АЛТАН МЕДАЛЬ

“Токио-2020” зуны паралимпын наадамд Рио 2016 паралимпын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, монголчуудыг ааг бахархлыг бадраав.  

14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулж, пауэрлифтингийн спорт руу ээжийнхээ өвлүүлсэн их тэвчээрээр хөл тавьж байсан хүү эдүгээ дэлхийд данстай тамирчин боллоо. Жилээс жилд яван чангарч, нэр сүрээ бадрааж буй тамирчин залууг амжилт ямагт хүлээж, угтаж байдаг гэлтэй.

Тэрбээр пауэрлифтингийн спортоор хичээллэж эхлэхдээ 47 кг жинтэй хүү байсан бол өдгөө 245 кг жинг торохгүй өргөж, пауэрлифтингийн төрөлд тэргүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн спортын төрөлд нэн ялангуяа хүчний спортод өөрийгөө сорьж, эх орныхоо нэрийг дэлхийг тамгална гэдэг яалт ч үгүй бахдам амжилтын нэг мөнөөс мөн. Гэвч манай төр засаг паралимпын наадам, тамирчдад нэг их ач холбогдол өгч, хүлээж авдаггүй нь харамсалтай.

Түүнийг Рио-2016 паралимпод амжилттай оролцож, пауэрлифтингийн төрөлд /88 кг/ хүрэл медаль хүртсэнд Орхон аймгийн удирдлагууд нэг өрөө байраар шагнаж байв. Мөн Орхон аймгийн хүндэт иргэн тэмдэг, нэг сая төгрөг гардуулж, урамшуулсан. Гэвч төр засгаас түүнийг амжилтыг дорвитой мялаасангүй. Тэр ч шагнал горьдож гоморхсонгүй.

Дэлхийн рекордыг эвдэн гайхуулж буй түүний амжилтыг төр засаг үнэлэх цаг болжээ. Дахин хэлье, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүчний спортод өөрийгөө сорьж, эх орныхоо нэрийг дэлхийг тамгална гэдэг амаргүй, бахархах амжилтын нэг мөнөөс мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
8 сар 30, 2021 13:46

шагн�##�ыг яг адилхан өгхө ёстой биз дээ жирийн хүнээс илүү тэсвэр шаардаж байж ийм оргилд хүрлээ

Холбоотой мэдээ

Back to top button