МУГТ Э.Содномпилжээ: Бэртэл нөлөөлсөн ч, миний хувьд чадлаараа хичээлээ
Парис 2024 паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ эх орондоо ирлээ. Манай сурвалжлах баг түүнийг нисэх онгоцны буудалд угтан авч баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Э.Содномпилжээ: Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. БТСУХ, Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульдаа паралимпоор мөнгөн медаль авчирч бэлэг барилаа. Энэ медалийг хүртээд хамгийн эхлээд ээжтэйгээ холбогдсон. Аав маань бурхан болчихсон.
Миний хувьд хичээлээ, чадлаараа л үзлээ.
Мэдээж тэмцээнд оролцох гэж байгаа учраас түрүүлэх гэж л очно шүү дээ. Түрүүлсэн тамирчин бид хоёр урд хойноо ороод чансаагаа тэргүүлж байдаг. Энэ удаа би хойно нь орчихлоо. Дараагийн олимпоор дахид үзнэ, байраа буцаагаад солихыг хичээнэ.
2022 онд дэлхийн аваргаар энгийн төрөлд -260 кг шахаж байсан. Сая бэртэл маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнөөс физик эмчилгээ хийлгэж эхэлсэн.
Манай тамирчдын хувьд энэ олимпоос хамгийн олон медаль хүртсэн сайхан амжилтыг гаргалаа. Анхны алтан медалийг Бээжингийн олимпоос н.Баатаржав ах маань хүртэж салхийг нь сайхан хагалсан болохоор өнөөдөр ийм үр дүн гарч байна. Миний хувьд Үндэсний шигшээ багийн түүхэн дэх паралимпын анхны иж бүрэн медальтан боллоо. Амжилтаар дүүрэн байна.
Бид нийт 20-уулаа явсан. Хоол зүйч, сэтгэл зүйчгүй явлаа. Бидэнтэй ажиллах бүхий л зүйлийг зөвхөн дасгалжуулагчид маань хийдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа. Супер.